"Хөх ган" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн анхааралд

"ХӨХ ГАН" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2017 оны 4 дүгээр сарын 28 -ны өдрийн 13 цаг 30 минутаас Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Залуучуудын өргөн чөлөө, 27/1 БиДиСЕК ҮЦКХК-ийн хурлын зааланд болно.

Хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийг бүртгэх өдөр: 2017 оны 4 сарын 7-ны өдөр

Хурлаар хэлэлцэх асуудлын жагсаалт:

  •  Компанийн жилийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх төлөөлөн удирдах зөвлөлийн гаргасан дүгнэлтийг батлах
  • “Хөх ган” ХК-ийн 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг батлах тухай
  • Компанийн ТУЗ-ийн гишүүд, нарийн бичгийн даргын цалингийн зардал, ХЭХ-ийн зардлын төсвийг батлах тухай
  • Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг сонгох

Хурлаас гарах шийдвэрийн төсөл, түүнтэй холбогдох баримт бичигтэй танилцах журам, газар, ажиллах цаг:

Хурлын материал, гарах шийдвэрийн төсөл болон холбогдох баримт бичигтэй ажлын өдрүүдэд 900-1700 цагийн хооронд ХУД, 15-р хороо, Бэрэн цамхаг байр, 15 давхарт хурал зохион байгуулах комисстой холбогдон танилцах боломжтой.

Хурал зохион байгууллах комиссын гишүүдийн утас, электрон шуудангийн хаяг,

Хурал зохион байгуулах комиссын гишүүнийн нэр: “Хөх ган”ХК-ийн ерөнхий нягтлан бодогч Н.Цэцэгдэмбэрэл

Утас: 9442-3232, 99052845

2015 ОНЦЛОХ АМЖИЛТУУД

❖     Бидний үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн нь монголдоо анхдагч гэдэг утгаараа өнгөрөгч онуудад худалдан авагчдыбын цар хүрээ бага байсан гэвч энэ жил бидний хувьд найдвартай худалдан авагчтай болсон явдал нь хамгийн том онцлох үйл явдал юм.

❖     2015 он бидний хувьд хэдийгээр эдийн засгийн хямрал, төмрийн үнийн уналтаас шалтгаалан үйлдвэрлэлтээ зогсоосон боловч жилийн эхний хагаст бид коксын үйлдвэрлэлтээ явуулж нийлүүлэлтийг хүртэл хийж эхэлсэн.

❖     Үйлдвэрлэлдээ дахин шинэ бүтээгдэхүүн нэгээр нэмсэн

❖     Кокс үйлдвэрлэх явцад шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг шинээр бүрэн угсарч дуусгасан.

❖     Шинээр технологийн горимд өөрчлөлт хийж туршилтыг эхлүүлсэн. Энэ нэь бидний үйлдвэрлэлийн өртгийн 10-иас доош хувиар бууруулах нөлөөлөлтэй юм.  

❖     Нийт ажилчиддаа төлөвлөсөн сургалтуудаа амжилттай явуулж, цааш цаашдын боловсон хүчний сургалтуудыг мөн явуулах хөтөлбөртэй болсон.

 


  • Хуудас: 1 2 3 >