ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ДАРГЫН МЭНДЧИЛГЭЭ

Бэрэн группын хамт олон бидний хорь гаруй жилийн өмнө эхлүүлж  байсан эгэл даруухан бизнес нь бидний зорилго ,тэмүүлэл, зүтгэлийн үр дүнд нь эдүүгээ олон салбараар хөгжин цэцэглэж байгаад бахархалтай байна.

Манай  компани  энэхүү хугацаанд хүнс , хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэл, техник технологи, уул  уурхай , төмөрлөгийн үйлдвэрлэл, барилга үл хөдлөх хөрөнгийн  салбарт өөрсдийн нөөц бололцоогоо дайчлан амжилттай ажиллаж эх орныхоо хөгжил дэвшилд бодитой хувь нэмрийг оруулсаар ирсэн билээ.

Бид зарим салбартаа шинэ технологи , бүтээн байгуулалт , ололт амжилтын анхдагч байж чаджээ. Цаашид бид өөрсдийн мэдлэг туршлага, менежмент дээрээ тулгуурлан үйл ажиллагааныхаа цар хүрээ, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, Монгол улсынхаа эдийн засаг, нийгмийн хөгжилд тодорхой дэвшил болохуйц шинэ технологи, үйлдвэрлэлийг нэвтрүүлэн дэлхийн жишигт хүрсэн компани болох зорилт тавин ажиллаж байна.

 

ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Ц.БАТБОЛДЫН МЭНДЧИЛГЭЭ

Хүндэт хувьцаа эзэмшигчид болон ирээдүйн хувьцаа эзэмшигчдийн амрыг эрэн мэндчилж байна.

Монгол улсын металлургийн салбарт орчин үеийн дэвшилтэт технологиор мэргэшсэн боловсон хүчний ур чадвар, хүсэл тэмүүлэлтэй хослуулан хөгжлөөрөө салбартаа үндэсний тэргүүлэгч үйлдвэрлэгч болох, Монгол улсын хөгжил, эдийн засгийн өсөлтөнд хувь нэмрээ оруулах зорилготой ажиллана.

Одоогийн байдлаар 250 гаруй ажилтан энэхүү компаниар овоглон ажиллаж, хөдөлмөрлөж байгаа билээ.

Жилдээ 40 мян.тонн төмрийн хүдрийн баяжмал боловсруулж, 30 мян.тонн 84-92% төмрийн агуулгатай ШУУД АНГИЖРУУЛСАН ТӨМӨР үйлдвэрлэдэг.